Морин хуур сонирхогчдын олон улсын уралдааны удирдамж
Морин хуур хөгжмийг сонирхон судлагч болон суралцагчдын ур чадварыг өргөн хүрээнд таниулан сурталчлах, тэдний цаашид суралцах урам зоригийг улам нэмэгдүүлэх, морин хуур улмаар монгол ёс заншлыг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд уг уралдааны зорилго оршино.
Энэхүү уралдаан нь сонирхогчийн түвшинд зохион байгуулагдах учраас сонирхон сурдаг бүх хүнд нээлттэй бөгөөд мэргэжлийн морин хуурчид, мэргэжлийн түвшинд суралцагчдыг оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Уралдаан 3 насны ангилалд 2 үе шаттайгаар явагдана. Үүнд:
Уралдааны 1-р шат, 1 дэх өдөр:
Уралдааны 2-р шат, 2 дахь өдөр:

- Бага нас (13 нас хүртэл)
- Дунд нас (13-18 нас хүртэл)
- Насанд хүрэгчид (18-аас дээш нас)
Уралдааны 1-р шат, 1 дэх өдөр:
- Өөрийн сонгосон нэг зохиол (Ганцаараа эсвэл төгөлдөр хуурчтай)
- Ардын дуу, уртын дуу, татлага зэргээс аль нэгийг сонгох
Уралдааны 2-р шат, 2 дахь өдөр:
- "Арван тавны сар" Г.Жамъянгийн найруулгаар*
|
- "Дуу" М.Глинка*
|
- "Цонхон дээр суусан ялаа" С.Гончигсумлаагийн найруулгаар*
|
дээрх гурван зохиолоос аль нэг зохиолыг сонгож төгөлдөр хуурчтай хамсран тоглоно.
* Г.Жамьянгийн эмхэтгэсэн "Хуурын гарын авлага" ногоон номноос
Уралдааны үеэр зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод төгөлдөр хуурчтай хамсран тоглох, хамтдаа бэлтгэл хийх боломжоор хангана. Оролцогчид өөрийн төгөлдөр хуурчтайгаа оролцож болно.
Оролцогчид мэдүүлгээ 2022 оны 5 сарын 1-ний дотор доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ.
Уралдааныг мэргэжлийн морин хуурчид, хөгжимчдөөс бүрдсэн шүүгчид шүүх бөгөөд суралцсан хугацааг үл харгалзан зөвхөн ур чадварыг үндэслэн дүгнэнэ.
Уралдааны шагнал
Ангилал тус бүрт 1, 2, 3-р байр
Үүнээс гадна:

- Гранпри шагнал - Мастер морин хуур
- МУАЖ Цэндийн Батчулууны нэрэмжит шагнал, цом
- Морин хуурч асан Жанлавын Төмөрсайханы нэрэмжит шагнал