Home
Hauptseite
Accueil
Нүүр
Schedule
Progamm
Programme
Хөтөлбөр
Conference
Konferenz
Conférence
Хурал
Competition
Wettbewerb
Concours
Уралдаан
Gallery
Galerie
Galerie
Зургийн цомог
Морин хуурын тухай
Нүүдэлчин Монгол үндэстний “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг” нь ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээж”-ээр 2003 онд, “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д 2008 онд бүртгэгдсэнээс хойш морин хуур хөгжмийн зэмсэг нь эдүгээ дэлхий нийтийн зэмсэг болон өргөжиж, хилийн чанадад мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд хэдийнээ бий болж эхэлжээ. Иймд морин хуур хөгжмийн ирээдүйн хөгжилд чиглэсэн орон зайг бий болгох зайлшгүй шаардлага нэгэнт бий болж буй юм.
Морин хуур хөгжмийн хөгжлийн орчин үеийн хэрэгцээ шаардлагыг шинэ түвшинд гаргахын тулд морин хуур сонирхогчдын уулзах орон зайг бүрдүүлэх, мэргэжлийнхнээс суралцах боломж олгох, хилийн чанадад амьдран суугаа Монголчуудын өв соёлоо танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг сэргээх, морин хуур хөгжмийг Европ даяар таниулж монгол соёлоо сурталчлах, орчин үеийн морин хуур хөгжмийн зэмсгийн хийц, хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход энэ наадмын эрхэм зорилго оршино.
Наадмын арга хэмжээнүүд
Морин хуур сонирхогчдын уралдаан
Олон улсын хөгжим судлаачдын санал солилцох уулзалт
Морин хуурын мастер сургалт
Хөөмий болон уртын дуу
Монгол үндэстний хөгжмийн зэмсгүүдийн танилцуулга
Морин хуур үзэсгэлэн
Хөхөө намжил - хүүхдүүдэд зориулсан жүжиглэсэн тоглолт
Төгсгөлийн нэгдсэн тоглолт
Морин хуурын наадам дээрээ учран золгоцгооё!
Volkshochschule Hallstrasse 5
85055, Ingolstadt
Germany
Утас:
+49 176 4178 6119
Имэйл:
info@morin-khuur.de
Home
Hauptseite
Accueil
Нүүр
Schedule
Progamm
Programme
Хөтөлбөр
Conference
Konferenz
Conférence
Хурал
Competition
Wettbewerb
Concours
Уралдаан
Gallery
Galerie
Galerie
Зургийн цомог
Morin Khuur Festival in Europe