English
|
Deutsch
|
Français
|
Монгол
Нүүр
Хөтөлбөр
Хурал
Уралдаан
Зургийн цомог
Морин хуур сонирхогчдын олон улсын уралдааны удирдамж
Морин хуур хөгжмийг сонирхон судлагч болон суралцагчдын ур чадварыг өргөн хүрээнд таниулан сурталчлах, тэдний цаашид суралцах урам зоригийг улам нэмэгдүүлэх, морин хуур улмаар монгол ёс заншлыг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд уг уралдааны зорилго оршино.
Энэхүү уралдаан нь сонирхогчийн түвшинд зохион байгуулагдах учраас сонирхон сурдаг бүх хүнд нээлттэй бөгөөд мэргэжлийн морин хуурчид, мэргэжлийн түвшинд суралцагчдыг оролцуулах боломжгүйг анхаарна уу.
уралдаан 2025 оны 6 сарын 14,15-нд ХБНГУ-ын Ингольштатт хотод зохион байгууллагдана.
Уралдаан 3 насны ангилалд 2 үе шаттайгаар явагдана. Үүнд:
Бага нас (13 нас хүртэл)
Дунд нас (13-18 нас хүртэл)
Насанд хүрэгчид (18-аас дээш нас)
Бага нас (
13 нас хүртэл)
Уралдааны 1-р шат, 1 дэх өдөр:
Өөрийн сонгосон монгол зохиолчийн бүтээл (Ганцаараа эсвэл төгөлдөр хуурчтай)
Мелодия А.Дворжак
Уралдааны 2-р шат, 2 дахь өдөр:
Өөрийн сонгосон сонгодог зохиолчийн бүтээл (Ганцаараа эсвэл төгөлдөр хуурчтай)
Аялгуу Ц.Сүхбаатар
Дунд нас
(13-18 нас хүртэл)
Уралдааны 1-р шат, 1 дэх өдөр:
Монгол ардын дуу, уртын дуу, татлага өөрийн сонголтоор
Хун К.Сен-Санс
Уралдааны 2-р шат, 2 дахь өдөр:
Өөрийн сонгосон бүтээл (Ганцаараа эсвэл төгөлдөр хуурчтай)
Хуурын эгшиг Г.Дүгэрсүрэн
Насанд хүрэгчид
(18-аас дээш нас)
Уралдааны 1-р шат, 1 дэх өдөр:
Өөрийн сонгосон монгол зохиолчийн бүтээл (Ганцаараа эсвэл төгөлдөр хуурчтай)
Хандармаа Монгол ардын дуу
Уралдааны 2-р шат, 2 дахь өдөр:
Өөрийн сонгосон сонгодог зохиолчийн бүтээл (Ганцаараа эсвэл төгөлдөр хуурчтай)
Саруул тал уртын дуу
Уралдааны үеэр зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод төгөлдөр хуурчтай хамсран тоглох, хамтдаа бэлтгэл хийх боломжоор хангана. Оролцогчид өөрийн төгөлдөр хуурчтайгаа оролцож болно.
Оролцогчид мэдүүлгээ 2025 оны 3 сарын 1-ээс 2025 оны 5 сарын 15-ны дотор доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ.
Уралдааныг мэргэжлийн морин хуурчид, хөгжимчдөөс бүрдсэн шүүгчид шүүх бөгөөд суралцсан хугацааг үл харгалзан зөвхөн ур чадварыг үндэслэн дүгнэнэ. Уралдааны шүүгчийн шийдвэр эцсийнх байх болно.
Уралдааны шагнал
Ангилал тус бүрт 1, 2, 3-р байр
Үүнээс гадна:
Гранпри шагнал - Мастер морин хуур
МУАЖ Цэндийн Батчулууны нэрэмжит шагнал, цом
Морин хуурч асан Жанлавын Төмөрсайханы нэрэмжит шагнал
Бүртгэлийн маягт
Уралдаанд оролцогсод доорх маягтыг бөглөж 1 хувь цээж зургийн хамтаар 2025 оны 3 сарын 1-ээс 5 сарын 15-ны дотор илгээнэ үү. Оролцогчид төрсний гэрчилгээ эсвэл гадаад паспорт зэрэг бичиг баримтаа уралдаанд оролцохдоо авч ирнэ үү.
*
Indicates required field
Овог нэр
*
First
Last
Төрсөн огноо (YYYY/MM/DD)
*
Утасны дугаар
*
Имэйл хаяг
*
Аль улсаас оролцож байгаа
*
Уралдааны 1-р шатанд тоглох 2 зохиолын нэрс
*
Уралдааны 2-р шатанд тоглох 2 зохиолын нэр
*
Цээж зураг
*
Max file size: 20MB
Submit
Нүүр
Хөтөлбөр
Хурал
Уралдаан
Зургийн цомог
Morin Khuur Festival in Europe
Home
Hauptseite
Accueil
Нүүр